|

17
– р зууны 2- р хагасаас 18-р зууны хориод оны Монгол улсын тїїхэнд чухал
холбогдох нєлєє бїхий тїїхэн зїтгэлтний нэг нь олны дунд єндєр гэгээн
хэмээн єргємжлєгдсєн Монголын их соён гийгїїлэгч, шашин тєрийн гарамгай
зїтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ.
Занабазар их богд эзэн Чингис хааны алтан ургийн хаад Батмєнх даян хааны
хїї Гэрсэнз жалайр хунтайж, Онох Їйзэн, Абутай сайн хаан, Эрэхий Мэргэн,
тїїний Очирбат Тїшээт хан Гомбодоржийн хїї болон 1635 оны насан тєгєлдєр
хєхєгчин гахай жилийн 9 сарын 25 ны єдєр тэр їеийн Тїшээт ханы нутаг /
Одоогийн Євєрхангай аймаг / Есєн Зїйл хэмээх газар мэндэлжээ.
1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар
тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба
хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргїїнд єргємжилжээ.
Єндєр
гэгээнтэн бага наснаасаа бурханы Шашны тунгаамал шижир алт мэт шарын
шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан їйлд суралцаж улмаар
1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь
орж шашны таван их ухааныг заалган иш онолын эрдмийг тєгс эзэмшээд эх
нутагтаа буцан ирж номын хїрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.
Єндєр гэгээн Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сїмд жанч халжээ.
|