|

Зураг
/ энд дар /
АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД дээр 2003 оны 8 сарын 22,23,24 - ны єдрїїдэд Бурханы шашны уламжлалт цамын ёслол хоёр дахь жилдээ болно.
19- р зууны дунд їеэс Монголын хїрээ хийдїїдэд бурханы шашны нууц тарнийн ёсны зан їйлийн гол илэрхийлэл болон хїчтэй дэлгэрэн хєгжиж ирсэн боловч 1937 оны хэлмэгдїїлэлтийн уршгаар бїрмєсєн тасраад байсан цамын ёслолыг 65 жилийн дараа номын их богд Гїрї Дэва ринбїїчи багшийн санаачлан эхлїїлснээр Дїйнхор дацангийн хамба лам, Монгол улсын урлагийн гавьяат зїтгэлтэн, уран барималч Данзан, Дїйнхор дацангийн гэсгїй лам Н. Сэрээтэр, Амарбаясгалант хийдийн унзад багш агсан Сундуй, сойвон лам
Даваахїї, хамба лам Жамьяндагва, тївд лам Соном, Амарбаясгалант хийдийн цамд цамнаж байсан Гомбосїрэн гуай нарын хичээнгїй дэмжлэгтэйгээр 2002 оны 9 сарын 13-15-ны
єдєр Амарбаясгалант хийд дээр сэргээн толилуулсан билээ.
Цам нь їїсэхээсээ л муу зїгийн хорлол, гай барцад, муу муухай бїхнийг даран сєнєєх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурласан шашны зан їйлийн цогц байв. Егїзэр,
Чойжин сахиусуудыг биетэй бодитойгоор харуулснаар хїний сэтгэлийн гїнд нууц тарнийн онолын їрийг суулгаж байгаа юм.
Їнэхээр сїсэглэж чадвал сахиус, чойжингууд бодитойгоор морилон бууж, цамнан бїжиж байна гэж бодогдох учиртай. Цамын хєдєлгєєн бїр нь муу ёрыг дарах, хєєн зайлуулах номын їйлдэл юм. Тийм їйлдэл хийснээр тийм муу зїгийн хорлолыг дарна гэх мэт гїн гїнзгий утга агуулгатай байдаг. Хамгийн гол нь хїний сэтгэлд буй уур, мунхаг, тачаангуй гурван хорыг мєхєєн дєрж, элдэв зїйл гайгаас ангижруулах увидас шидтэй бурханы шашны хатуу їйл гэж номлосон байдаг. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир Цамын Чойжин, сахиусны нямбыг хийж, дотоод санаа бодол нь номын зїгт бїрнээ хандсан, номын ван абшиг санваар хїртсэн лам хуврагууд л цамд цамнадаг. Цам нь урлагийн жирийн нэг бїжиг наадам биш. Баг ємсгєл,
чимэг зїїлтээсээ эхлээд гар хурууны байрлал, хєдєлгєєн, харайх їсрэх цєм нууц тарнийн ёсны зан їйлийн гїн бясалгалын илэрхийлэл байдаг.
Эрт дээр їеэс сїсэгтэн олон їр хїїхдийн хутаг гуйх, эд мал, хєрєнгє зоорийн хишиг хїсэх, урт наслахын заяаг даатгах, орон нутаг олон даяар амгалан тайван байхын єлзий хутгийг гуйн залбирч цамын ёслолд даган
баясч, хуран чуулж, нїгэл хилэнцээ наманчилдаг байсан. Цам цамнах нь нууц тарнийн их ном учир сїсэглэж чадвал буян их хурдаг гэдэг.
Чойжин, Сахиус, Егїзэр нартай бодитойёо уулзаж буй учир болохгїй, бїтэхгїй муу юм бїхэн энэ хатуу їйлд дарагдана гэсэн итгэл бишрэлээр оролцсон бїхэн, ер сїсэглэж чадсан болгон их буян хураах учиртай юм.
Монгол, Тївдэд хєгжсєн бурханы шашны цамын ёслолыг ахин таслалгїй хєгжїїлэх нь Амарбаясгалант хийдийн лам хувраг бидний гол зорилго бєгєєд цамын ёслолыг ийнхїї сэргээн хєгжїїлж байгаа нь Монголдоо тєдийгїй бурханы шашны хєгжилд ач тустай їйл юм.
|