WELCOME 
 


Єндєр Гэгээний хийд буюу
ариун номын орон Амарбаясгалант хийд




Сэлэнгэ аймгийн Баруунбїрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бїрэлдсэн Бїрэн хан уулын євєр Ивэн голын хєвєєнд орших Амарбаясгалант хийд нь соёл урлаг, уран барилгын хосгїй нандин бїхнийг шингээсэн, Монгол даяар алдар цуутай том хийд юм. Тїїнийг “Єндєр гэгээний “ буюу зарлигаар бїтсэн хийд ч гэж нэрлэдэг.
Монголын анхдугаар Богд гэгээн Занабазарын зохиол, їйлс, эрдэм билиг, авьяас, ур ухааныг сїсэглэн дээдэлж Єндєр гэгээнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх – Амгалан 1722 онд зарлиг буулгажээ. Номлол бїтээлийн шашны гарахуйн орон, хуврагийн их хїрээ “ Амарбаясгалант “ хийдийг ер бусын гоёмсогоор байгуулж єгєхєєр 10 тїмэн лан буюу 3730 кг мєнгийг улсынхаа сангаас тєлєвлєн гаргаж , хийдийг байгуулах газрыг судлан, шинэжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бїрэн дууссан тул Хийдийн аравнайг єргєжээ.
Хийдийн барилгын ур хийц , гоёл чимэглэл нь Монголд тєдийгїй Ази тивийн хосгїй гоёмсог уран барилгын нэг байв. Хийд гадна талаараа хэрэмтэй. Хэрмийн гадна 6 аймаг, хэрмийн дотор хурал ном, сургалт эрдмийн 10 дацан буюу хїрээлэн ажиллаж, Буддийн гїн ухааны эрдмийн дээд цол аграмбын дамжааг ч барьж хамгаалдаг байв.
Зарлигаар бїтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх їедээ 50 гаруй дугантай, Бурхны хїлцэнгїй ёсны зохист мєрийг барьсан гэлэн, гэцїл 6000 гаруй лам хувраг бїхий номлол бїтээлийн их гарахуйн орон байжээ.