Дхарма 
 



Бурхан Шагжамуны амьдрал, сургаалаас

Бурхан Гаутама Хималайн уулын хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу Ариун идээт хааны хїї болон мэндэлж, 29 насандаа ордноо орхин нямба хийж, 35 насандаа гэгээрч Бурхан багш болов.Шагжамуни 45 жилийн турш сургаалаа айлдаж 80 насандаа Кусинагара балгасны захад Сала хэмээх ойд их сургаал номлогч Бурханы їїргээ биелїїлж дуусаад алгуурхан Нирванд оров.
Бурханы шашин нь Шагжамунийн 45 жилийн турш номлосон сургаал, зарлигийн їндсэн дээр бїтсэн шашин юм. Тиймээс Шагжамунийн айлдварууд бурханы шашинд маргашгїй нэр хїндтэй байдаг бїлгээ.
Бурхан багшийн айлдварууд, эрэгцїїлэлїїд,бурханы шашны лам хуврагуудын дэг жаягийг Типитака буюу “ Гурван аймаг сав” хэмээдэг. “ Гурван аймаг сав” нь Суттапитака буюу “ Судрын аймаг сав”, Винаяпитака буюу “ Винайн аймаг сав” , Абхидхарма питака буюу “ Авидармын аймаг сав” юм.
Кусинагарагийн ойролцоо ойд Шагжамуни сїїлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь :Та нар єєрсдєє бусдын тєлєє ассан гэрэл болцгоо! Та нар єєрсдєє єєрсдийнхєє тїшиг тулгуур болж, хэнд ч бїї найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, тїшиг тулгуурын аль аль нь болог
Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бїї хїсч бай! Баяр цэнгэл,зовлон зїдгїїрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргалд автахыг цээрлэ !
Сэтгэл санаагаа шинжээд тэнд єєрийн чинь “ Би “ бээр байхгїйг ойлгож, сэтгэлийн хєдєлгєєндєє бїї хуурт. Тэр цагт та нар зовлон зїдгїїрээс їїрд ангижирна.
Миний номлосон бїх сургаалийг цаг ямагт санаж яв. Тэдгээрийн тухай їргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч їед тэдгээрээс бїї татгалз. Хэрэв миний сургаалийг їнэн зєв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана.
Миний сургаалийн хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Єєрийнхєє хїслийг хазаарлан номхотгож, єєрийгєє ялж сурах хэрэгтэй. Биеэ зєв авч явж, зєв їйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн їгэндээ эзэн болох ёстой.Шунал хїслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нїглээс зайлж, амьдрал мєнх бусыг їргэлж санавал зохино.
Зїрх сэтгэлд чинь шунал хїсэл, нїгэл хилэнц орогновол тїїнийг ялах хэрэгтэй. Зїрх сэтгэлдээ бїї захирагд, харин зїрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй.
Зїрх сэтгэл хїнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Тєєрєлдсєн хїн шулам, гэгээрсэн хїн бурхан болно.Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бїї хазай.
Миний сургаалийг дагаж бие биетэйгээ энх амгалан, эв найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хїндэлж бай, хоорондоо бїї маргалд. Ус , сїї лугаа адил бие биентэйгээ зохицож бай, ус , тос лугаа адил нэг нэгнийгээ бїї тїлх.
… Хэрэггїй юмыг эс шохоорхож, ашиггїй юманд цагаа бїї зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг жимснээс хїртэж яв.
Би бээр та нарт єгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм…
Та нар миний сургаалийг дагахгїй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгїй. Харин сургаалийг минь дагавал надаас асар хол байсан ч їргэлж цуг байна.