Мэдээ

Хамаг ерөөлийг бүтээгч

Хамаг ерөөлийг бүтээгч суварга нь Амарбаясгалант хийдийн баруун хойд талын хамар дээр бүтээн босгосон байна. “Жарүн хашор” хэмээх энэ их суварга нь эрдэнэ мэт үнэт зүйл бөгөөд хүн бүрийн тавьсан ерөөл, хүссэн хүсэл бүтэх нигууртай . Түүнчлэн, хамаг бурханд бодь сэтгэлтнүүд гэрэл болон шингэсэн тул “Хамаг бурхад хурсан” суварга хэмээх алдрыг олжээ. 40х22 метрийн харьцаатай Хамаг хүслийг бүтээгч эрдэнийн их суварга бүтээх үйлсийг хийдийн дэргэдэх “Амар төр” ТББ санаачлан, иргэд, байгууллагаын өглөг хандивын буянт үйлийн хүчээр 2010 оны 07 сарын 26-нд буюу хийд дахин сэргээн эхлүүлсний 20 жилийн ойгоор суваргыг нээж равнайллаа

Богд Зонхов Бурханы цогцолбор

Хамаг ерөөлийн бүтээгч их суваргыг бүтээх үйлсэд сүсэгтэн олон, шавь нар идэвхи гарган олон зүйлийг санаачилсан бөгөөд Богд Зонхов бурханы цогцолборыг хамтад нь байгууллаа. Уг цогцолбор нь Богд Зонхов оройдон хоёр шавь, арван хангалын хамт заларч байна. Мөн энэхүү цогцолборт Нүгэл наминчлан 35 бурхныг гантиг чулуугаар сийлэн Богд Зонхов-г тойруулан бүтээсэн байна.

Монгол